Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Sharing Inner Vision of Weather and Sky Events: Hoping People Will Be More Alert and Do Self-protection

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Тайвань буюу Формосагаас Жу-Чиний илгээсэн сэтгэгдлийг хүргэе:

Эрхэм Их Багш болон Суприм Мастер ТВ-ийн хамт олон, Их Багш “Цаг агаарын болон тэнгэрийн онцгой үзэгдлүүдээс сэрэмжил” гэсэн яаралтай захиасыг энэрэнгүйгээр зарласны дараа би нарны гэрэл маш хүчтэй, шатам халуун болж, тэр байтугай өдрийн цаг уртсаж байгааг анзаарсан юм. Нарны энэ төөнөсөн халуун нь Бурханы бүх харанхуйг шатаах гэж энэ агшинд дэлхий дээрх төрөлтнүүдэд өгсөн онцгой Адислал гэдгийг Ариун Сүнс дотоодод минь сануулсан.

Ялангуяа эдгээр өдрүүдэд би билгийн мэлмий дээрээ анхаарлаа төвлөрүүлж байхдаа үргэлж ижил дүр зургийг харсан: Тэнгэр саарал, бараан болж, бараан үүлсээр дүүрэн, асар том, туйлын цагаан өнгөтэй цахилгаан цахилж, гаднах давхарга нь цусан улаан гэрлээр бүрхэгдсэн байх ба аянга дэлхийг доргиосон. Их Багшийн яаралтай захиасанд дүрслэгдсэн зүйлтэй энэ нийцэж байв. Их Багшийн зааврыг нухацтай авч үзнэ үү. Их Багш болон Диваажингийн хамгаалагчид дэлхий дээрх хүмүүст илүү их цаг хугацаа өгч, дэлхийг дэмжсээр байгаа үед ч эдгээр зүйлс үнэхээр биелээд эхэлчихлээ.

Энэ нь яг л Илчлэл Номын зургаа дахь лацыг нээсэн дүр зурагтай адил байсан: “Тэрээр зургаа дахь лацыг нээх үед би харвал хүчтэй газар хөдлөлт болж, нар тааран даавуу шиг хар болж, тэргэл сар цус шиг болж, салхи шуурганд цохиулан өвлийн үр жимсээ унагаж байгаа инжир жимсний мод адил тэнгэрийн одод газар унав. Ороон эвхсэн хуйлаас шиг Тэнгэр алга болж, уул, арал бүр байрнаасаа зайлуулагдав.” Илчлэл 6:12-14, Ариун Библи

Их Багшийн заавар, сургаалыг дагаж, цаг заваа бясалгахад ашиглаж, энэ мөчид дэлхийн хамаг төрөлтний дотоод дахь Бурханы зүрх сэтгэлийг сэрээж буйд нь Бүхнийг Чадагч Бурханд үргэлж талархахыг би дэлхий дахинаас гуйж байна. Хэрэв бүгдийг дахин хийх боломж олдвол гарцаагүй зөв сонголт хийнэ гэж хүмүүс үргэлж хэлдэг бөгөөд энэ бол шийдвэр гаргахад тохиромжтой мөч юм. Та бүхэн сонголтоо зөв хийгээрэй. Бид Бурхан-Их Багшийг дахин цусанд будагдсан загалмай дээр гарахыг зөвшөөрөх ёсгүй. Их Багш дахин нулимс унагахгүй, би Ариун Сүнстэй нэг байж, Их Багштай хамт алхах болтугай. Таны үнэнч шавь, Тайвань (Формоса)-аас Жу-Чин

Жич, дараах мэдээллийг Суприм Мастер ТВ-ийн багт лавлагаа болгон хүргэж байна. Интернэтээр цацагдсан цаг агаарын зургуудаас хүмүүс “улаан буг” гэж нэрлэдэг алаг улаан биетүүдийг харж болно. Эдгээр улаан биетүүд нь муу, сэтгэцэд нөлөөлөх энергийг зөөвөрлөж, хүмүүст таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн мэдээлж эхэлсэн. Үүнийг хэт их хайж, тэр энергитэй битгий холбогдоорой, Их Багшийн бидэнд өгсөн Дээд Бурханлаг Хайр дээр анхаарлаа хандуулаарай.

Сэрэмжтэй Жу-Чин, Цаг агаарын болон тэнгэрийн үзэгдлүүдээс сонор сэрэмжтэй байх Их Багшийн яаралтай захиасыг дахин сануулж, дотоодын ахуй ойлголтоо хуваалцсанд баярлалаа. Энэ үнэхээр аймшигтай. Хүн төрөлхтөн төсөөлөлд багтамгүй, болж мэдэх энэ гамшгаас зайлсхийхийн тулд буянтай амьдралыг сонгох болтугай. Мөн “улаан бугууд”-ын талаар анхааруулга өгсөнд баярлалаа. Бүх гэгээрсэн Их Багш на, Гэгээнтэн Мэргэдийн Билиг ухаанаар Орчлонгийн Хайр таныг болон Тайвань (Формоса)-гийн зоригт ард түмнийг сэрээх болтугай. Тэнгэрлэг амар амгаланд, Суприм Мастер ТВ-ийн баг

Жич: Их Багш танд дараах эелдэг захиасыг хүргэж байна: “Итгэлт Жу-Чин, хуваалцсан халамжид тань баярлалаа, эдгээр нь ердөө сэрэмжлүүлэх үзэгдэл байгаа хэдий ч сэрэмжлүүлэх улаан дохионы хортой үзэгдлүүдийг илчилсэн хэвлэл мэдээлэлд баярлалаа. Түүнчлэн, байршил, цаг хугацаа, үргэлжлэх хугацаанаас шалтгаалан харагдаагүй илүү олон зүйл бий. Хүмүүс өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлын төлөө миний өмнөх захиасанд санал болгосны дагуу илүү сэрэмжтэй байж, өөрсдийгөө хамгаалах ажлыг хийнэ гэж найдаж байна. Энэ бол Дээдийн Номын төгсгөлийн эрин учраас эмгэнэлтэй нь манай гараг дээр юмс маш замбараагүй, үймээнтэй, урьтаж таамаглах аргагүй байна. Бид зөвхөн Оройн Дээд Бурханд найдаж, Түүний хуулиудыг тууштай хүндэтгэснээр Түүнд сайн итгэлээ харуулж чадна. Бид бие биетэйгээ, амьтны ертөнцтэй эцэс төгсгөлгүй дайн хийж буй тул хүмүүсийн аллагын үйлдлүүдийн үйлийн үрийн дарамт нэмэгдсээр байна. Цор ганц хариулт нь нядалгааг зогсоож, амгалан, хайр дүүрэн веган иргэд болох, бидний Тэнгэрлэг төрөлхийн эрх болох, бүхнийг энэрэгч Бурханыг магтах явдал. Үүрд хайртай шүү, аюулгүй байгаарай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-09-16
367 Үзсэн
31:23

Онцлох мэдээ

2024-09-15   45 Үзсэн
2024-09-15
45 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд