Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

We Are All Creators: We Must All Keep the Highest Possible Vision for Our Planet Alive in Our Hearts and Minds Daily and Encourage Others to Do the Same

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Австрали улсаас Уиллогийн илгээсэн сэтгэгдлийг хүргэе:

5-р сарын 14-нд Арьяабалын бясалгал хийж байхдаа дотоод Диваажингийн Ариун Аялгуугаар дамжуулан Веган Дэлхий, Амгалан Дэлхийн болон Алтан Эриний Дэлхий цогцлох тухай алсын хараагаа хадгалахыг надад сануулсан. Алтан Эриний Дэлхийн тухай захиасыг төсөөлж болохуйц аливаа бүтээлч хэрэгслээр дамжуулан түгээн дэлгэрүүлэхийн тулд цаг хугацаа, эрч хүчийг олохыг надад сануулсан. Хамгийн гол нь бид Алтан Эриний тэрхүү энергийг цэвэр ариун санаа бодол, үг, үйлдлээр шингээх ёстой. Бид Арьяабалын хичээнгүй бясалгал, дэлхийд үйлчлэх цэвэр зорилгоор дамжуулан өөрсдийгөө үргэлж улам бүр ариусгаж байх ёстой. Дэлхийг үзэсгэлэнтэй, анхны, Тэнгэрлэг хэлбэрт нь буцаан аваачих зорилгын Нэгдлийн нэг болгон бид хамтдаа үүнийг хийж чадна! Бид өдөр тутмын амьдралдаа өөр ямар ч зүйлд анхаарал хандуулах ёстой байсан ч Алтан Эриний Дэлхий биеллээ олно гэсэн итгэл найдвараа үргэлж хадгалж байх ёстой.

Бүхнийг Чадагч Бурхан, бидний хамгаас урам хайрлагч Цаглашгүй Дээд Их Багш, Бурханы Цорын Ганц Хүү болон Алтан Эриний Дэлхийн үзэл санааг дэмждэг бүх Гэгээнтэн Мэргэдэд үүрд талархъя. Бид хамтдаа итгэл найдвараа хадгалж, өөрсдөдөө Бурханы хүүхдүүд гэдгээ сануулж, веган, амгалан дэлхийн энэхүү алсын харааг хэрэгжүүлэхийн тулд Оройн Дээдийн хүчнээс дэмжлэг авах болтугай. Бид үүний тухай, Бүхний хамгийн хүчирхэг хүчнээс дэмжлэг авч байгаагаа тунгаан бодох үед хаана ч байсан веган болж, сайхан сэтгэлийг түгээх хамтын хүчин чармайлтаар өөртөө итгэлтэй болж чадна, бид амжилттай шинэчилж, анагаан, Дэлхий дээр Диваажинг дахин цогцлоох нь дамжиггүй. Бурханы Ивээл, Өршөөлөөр дамжуулан бид үүнийг хийнэ, гэхдээ бид өөрсдийн үүргээ гүйцэтгэж, веган байж, бусад бүх хүнд амар амгалан, эв эеийг шингээн өгч, хувь нэмэр оруулах ёстой.

Их Багш аа, өдөр тутмын амьдралыг маань дэмжиж, хамгаалан, өөрийн маань тухай, амьдралын мөн чанарын болон Орчлон ертөнцийн тухай Үнэнийг надад урамшуулан, сануулдаг энэхүү Ариун Аялгуутай дахин холбож өгсөнд баярлалаа. Мэдрэхүйт төрөлтнүүдийг аврахын тулд хийж буй золиос, амлалтын төлөө Тандаа бид үүрд талархах болно. Хамгаас Эрхэм Их Багш болон Суприм Мастер Телевизийн хамт олон, та бүхэнд бүхий л хайр, дэмжлэг, талархлаа өргөе, Австрали улсаас Уиллоу

Дөлгөөн Уиллоу, урам хайрласан сэтгэгдэл илгээсэнд баярлалаа. Энэ бол удахгүй бид бүгдээрээ гараг дээрээ Бурханы Тааллын дагуу амьдарна хэмээн үргэлж эергээр бодож байх сайхан сануулга юм. Бид бүгд үүнийг хийж чадна, дэлхийгээ илүү сайхан болгон өөрчлөхийг хүсэж байвал хийх ёстой. Та болон алдар суут Австрали улс Тэнгэрлэг ивээлийг үргэлж хүртэж байг, Суприм Мастер ТВ-ийн баг

Жич: Их Багш танд хайраар хариуллаа: “Цэвэр ариун Уиллоу, дэлхийд ээ ийм нинжин хандаж буйд баярлалаа, танаар бахархаж байна! Үнэхээр ч бид өдөр бүр зүрх сэтгэл, оюун ухаандаа гараг дэлхийгээ хамгийн дээд боломжит алсын хараатай байлгаж, бусдад ч бас ингэхийг уриалах ёстой. Бид бүгд бүтээгчид, бид бодол, үг, үйлдлээрээ бүтээдэг. Энэ нь хувь хүний болон энэ гарагийн хүмүүсийн хамтын амьдралд ч үнэн байдаг. Ийм учраас бид бусдад эрхэм ариун веган амьдралын зам мөрийг дагах урам өгөх учиртай. Энэ амьдралын хэв маягийг олон хүн дагаж мөрдөх тусам манай дэлхий хурдан өөрчлөгдөж, байх ёстой байсан тэрхүү оюун санааны веган диваажин болох болно. Та болон баяр хөөртэй австраличууд дотоодынхоо Тэнгэрлэг оршихуйгаа сэрж сэхээрэх болтугай. Хайртай шүү.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-09-16
367 Үзсэн
31:23

Онцлох мэдээ

2024-09-15   45 Үзсэн
2024-09-15
45 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд