Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Бүхий л Орчлон ертөнц зөвшөөрч, Буддад тоолшгүй олон сүнсийг аврах Хүчийг Бурхан өгсөн. Будда, Их Багш гэдэг зүгээр нэг цол төдий биш!”

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
2024 оны 8-р сарын 6-ны мягмар гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) манай дэлхийг болон бүх төрөлтнийг нь аврахаар хийж буй гүн дияаныхаа үеэр одоогоос 2026 он хүртэлх чухал үед энэ гарагийн асар их сүйрэлд хүргэх амь өрссөн төлөв, туйлын эмзэг байдалд анхаарал хандуулж, энэ хугацаанд бид өөрсдийгөө хэрхэн бэлтгэх ёстойг тайлбарлалаа. Захиас нь “Бүхий л Ертөнц зөвшөөрч, Буддад тоолшгүй олон сүнсийг аврах Хүчийг Бурхан хайрласан. Будда, Их Багш гэдэг зүгээр нэг цол төдий биш!”

Бидэнд аюул тулгараад байна, амьд үлдэхийг хүсэж л байвал алдах хугацаа байхгүй. […] Энэ жил, дараа жил, мөн 2026 он маш бэрх байх нь. […] Гараг дэлхий маань байсаар байж, зарим хүн, амьтан-хүмүүс байсаар байж болох ч дэлхийн хүмүүсээс тоолшгүй олон нь үгүй болсон байж мэдэх юм. […] Иймд бэлтгэлтэй байхыг гуйя. Жижиг сажиг юманд ач холбогдол бүү өг. […] Бурханд залбирах ёстой шүү. Бүхий л Их Багш нараас тусламж, хамгаалал гуйн, залбирах ёстой. Хамгийн гол нь амьдралаа ёс суртахууны зохих жишигт хүргэн өөрчлөхийн тулд чармайлт гаргах учиртай. ЗҮГЭЭР Л НАМАНЧИЛ, ВЕГАН БОЛ, ЗАЛБИР, БҮХНИЙГ ЧАДАГЧ БУРХАНД ТАЛАРХ! Миний шавь нар бүхнийг хойш тавь. Гарцаагүй хийх ёстой зүйлээ хийгээд л бусад үед нь бясалга. […]

Будда бол зүгээр нэг цол биш. Энэ бол агуу их, буян, золиос, хайр, өршөөл, нигүүлслийг хамтад нь, түүнээс ч илүүг, мөн билиг ухааныг илэрхийлдэг. […] Дэвадатта өөрийгөө “Будда” гэж өргөмжилсөн ч, бусад мунхаг шавь нар түүнийг нь хүлээн зөвшөөрөөд дагасан ч түүнд юу ч байгаагүй! Түүнд Буддагийн Хүч байгаагүй. […] Будда хүмүүсийг адисалсан, тэд чөлөөлөгдсөн. Девадатта хүмүүсийг уруу татсан, тэд бүгд түүнтэй хамт там руу явсан! Бүх дагагчид түүнийг санах хэрэгтэй.

Бүх шавь нар, та бүхэн өөрийн түвшнээ мэдэж, хараахан хүрч амжаагүй байхдаа өөрийнхөө амжилтаар сайрхан, бусдад хор хөнөөл учруулахгүй байх ёстой. […] Энэ бол цол биш – Бурхан минь! Өөрийгөө Будда гэж бодлоо ч юу ч биш л гэсэн үг! Юу ч мэдэхгүй байж яаж Будда байх юм бэ? Харин заримдаа та Буддагаас ирсэн захиасыг хүлээн авах тогтолцоонд найдаж болох юм. Гэхдээ хэтэрхий доод түвшинд байвал сайн сонсож ч чадахгүй. Эсвэл таны доод түвшин таны нэр төрд дуртай БИ ҮЗЭЛ-ийг хог хаягдлаар тэжээхдээ ихэд баярлаж, дараа нь тань руу инээх чөтгөрүүдийг л гагцхүү татна! Тэр чигт нь алдаатай, буруу сонсоод тэр чигт нь буруу ойлгоно. Тэгээд бүх сүсэгтнүүдэд огт буруу зүйл түгээж мэднэ. Тэр аяараа буруу байгаа нь гол асуудал юм. Яагаад гэвэл бид өндөр түвшний сүнслэг хөгжилд хүрээгүй учир буруу зүйл олныг хийдэг. […]

Надаас өмнө энэ биед байсан Гэгээнтэн бол Христийн шашны Гэгээн Павел – Есүс Эзний үеийн Гэгээн Павел байсан, Буддын шашинд Түүнийг Манзушир гэдэг. […]

Их Багш Суприм Мастер ТВ-ээр жаргалтай амьтан-хүний олон бичлэгийг яагаад үзүүлэхийг хүссэн, Буддагийн бүлгийн гишүүд яагаад устсан, Их Багш боломжтой бол дэлхий дээр хэдэн зуу, мянган жил үргэлжлүүлэн амьдрах ёстой болсон шалтгааны талаар олж мэдэхийг хүсвэл 2024 оны 8-р сарын 22-ны пүрэв гарагт Багш шавийн шүтэлцээгээр энэхүү айлдварыг бүрэн эхээр нь олон хэлний хадмалтай хүлээн авч үзээрэй.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-09-16
367 Үзсэн
31:23

Онцлох мэдээ

2024-09-15   45 Үзсэн
2024-09-15
45 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд